Зохиогч: Тамир Надмидцэрэн

ЛИГИЙН БАРИЛДААНД ХЭН БАРИЛДАХ ВЭ?

Зохион байгуулагчдын зүгээс аль болох бүх бөхчүүдэд НЭЭЛТТЭЙ байх зарчмыг анхнаасаа баримтална.

Үндэсний бөхийн лигийн анхдугаар тэмцээн, тэр тусмаа өндөр зэрэглэлийн А ангиллын барилдаан учраас барилдахаар бүртгүүлсэн бөхчүүдийг МҮБХ-ноос хамгийн сүүлд гаргасан цолны эрэмбээр жагсаан, эхний 56 бөхийг барилдуулна. Үлдсэн бөхчүүд дараагийн В ангиллын мөн 56 бөхийн барилдаанд оролцох боломжтой.

АВАРГА, АРСЛАНГУУД АМ АВАХ УУ?

Барилдаан оноолтоор, хасагдах журмаар явагдана. Ам авахгүй. Цолны эрэмбээр эхний 24 бөх үндсэн барилдаанд шууд оролцоно. Урьдчилсан барилдаанд 25-56-д эрэмбэлэгдсэн 32 бөх сугалааны дагуу оноолтоор барилдаж, 2 давсан 8 бөх үндсэн барилдаанд нэмж шалгарснаар 32 бөх цааш барилдан, 5 давааны дараа ТҮРҮҮ БӨХ тодорно.

ШАГНАЛЫН САНГИЙН ТАЛААР

Анхны барилдааны шагналын сан 10.000.000 төгрөг байна. Уламжлалт томоохон барилдаануудад 1 давсан бөх ойролцоогоор 50.000 төгрөгийн урамшуулал авдаг. Лигийн барилдаанд оролцсон бүх бөхчүүд урамшуулалтай. Нэг давахад 70.000 төгрөг, шөвгийн дөрөвт үлдсэн 2 бөх тус бүр 500.000 төгрөг, үзүүрлэвэл 1.000.000 төгрөг, ТҮРҮҮ БӨХ 2.500.000 төгрөгийн бай шагнал авна. Лигийн ерөнхий ивээн тэтгэгч ЭРХЭТ МОНГОЛ ГРУПП удаан хугацаанд үндэсний бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулахаар албан ёсоор гэрээ байгуулсныг дуулгахад нэн таатай байна.

МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ЛИГИЙН ЗӨВЛӨЛ